• Share
Welcome to EY Mongolia

Welcome toEY Mongolia

Эрнст энд Янг нь Монгол Улсын Сангийн яамнаас аудит, татвар болон зөвлөлгөө өгөх үйлчилгээг Монгол улсад эрхлэх зөвшөөрөл авсны дагуу 1999 оноос үйл ажиллагаа явуулж байна. “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК (Эрнст энд Янг, Монгол) нь дэлхийн 150 орны 175,000 ажилтантай Эрнст энд Янг Глобал сүлжээний бүрэн эрхт гишүүн юм. Монгол Улсын бизнес, эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа нь Монгол Улс болон дэлхийн бусад орнуудаас хуримтлуулсан туршлага, нөөц боломжид тулгуурлаж байна.

Монгол Улсын уул уурхай, банк, худалдаа болон үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг олон тооны томоохон компаниуд, байгууллагууд аудит болон бизнесийн зөвлөлгөө авахаар Эрнст энд Янг компанийг үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь сонгон авч ирсэн.

Эрнст энд Янг Монголия Аудит ХХК-ийн ажилчид нь мэргэжлийн өндөр түвшин, баялаг туршлага бүхий мэргэжилтнүүд бөгөөд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой билээ. Улаанбаатар хот дахь манай оффист үйлчлүүлэгчдийн шинэ шинэ эрэлт хэрэгцээг хангах чадвар бүхий дотоодын болон гадаадын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг.

Ямар учраас Эрнст энд Янг Монгол компанийг сонгодог вэ?

Дэлхийн хэмжээний өргөн хүрээтэй сүлжээнийхээ дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот дахь манай оффис дараахь үйлчилгээг үзүүлж байна:

  • Дотоодын болон дэлхийн хэмжээнд үйлчлүүлэгчдийнхээ салбарын талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагад тулгуурлан илүү мэдээлэлтэй шийдвэр гаргахад нь тэдэнд туслана
  • Дотоодын болон дэлхийн эрдэм чадварын сангаас хуримтлуулсан мэргэжлийн баялаг нөөц боломжийг ашиглан манай үйлчлүүлэгчид шаардлагатай дэмжлэгээ хэрэгцээтэй үедээ авч, аливаа боломжийг хурдан ашиглаж чадна
  • Бидний нийтлэг эрдэм мэдлэг, хөгжил дэвшил, үйл ажиллагааны хэмнэл зүйн ачаар хүний нөөцийн чадвар дэлхий даяар ижил түвшинд хүрсэн
  • Хил дамнасан техникийн асуудлыг үр бүтээлтэй, төвлөрлийг сааруулан шийдвэрлэж байгаа нь манай үйлчлүүлэгчдэд илүү хурдацтай урагшлахад нь тусалж байна
  • Чанар болон эрсдлийн удирдлагыг дэлхийн хэмжээний мэргэжлийн стандартын шаардлагаар баталгаажуулсан Монгол Улс дахь манай хамт олон глобал байгууллагатайгаанийтлэг үнэт зүйлс, соёл, чанарыг эрхэмлэх зорилгоор нягт холбогдож байдаг юм.

Бидний үйлчилгээний шилдэг аргачилал,сурч мэдэх, хөгжин дэвшихийн өндөр боловсронгуй арга барил, арвин мэдлэгийн нөөц баялаг болон технологийн боломж нь тэдний үйл ажиллагааг дэмжин тэтгэж байдаг юм. Дэлхийн хэмжээний энэ бүх хүчирхэг технологийг Монголын үйлчлүүлэгчдэд хүртээж, өнөөдрийн бизнесийн орчинд чадавхийг нь хөгжүүлэх явдал бол бидний эрхэм дээд зорилго юм.

Бидний үйлчилгээ:

  • Баталгаажуулах үйлчилгээ
  • Татварын үйлчилгээ
  • Бизнесийн үйл ажиллагааны үйлчилгээ
  • Зөвлөх үйлчилгээ

English version